СУМДЫН СОЁЛЫН ТӨВИЙН ЭРХЛЭГЧИД, ХӨГЖМИЙН БАГШ
НАРЫН УР ЧАДВАРЫН УРАЛДААН БОЛЛОО.
Соёлын ажилтны өдрийн хүрээнд сумдын соёлын төвийн эрхлэгчид, хөгжмийн багш нарын мэргэжлийн ур чадварыг хөгжүүлэх, харилцан туршлага солилцуулах зорилгоор ур чадварын урладааныг тусгай удирдамжийн дагуу зохион байгууллаа. Тус үйл ажиллагаанд 17 соёлын төвийн эрхлэгч, хөгжмийн багш нийт 32 хүн ороцлоо.
Уралдааны “Угийн бичгийн хөтлөлтийг сайн зохион байгуулсан соёлын төвийн эрхлэгчээр” Чандмань, Бугат, Дэлгэр сумдын эрхлэгчид шалгарлаа.