“СОВИН” ХҮҮХДИЙН ЖҮЖИГ ТОГЛОГДЛОО.

      2012-2013 оны хичээлийн жилд “Дэлхийн байгаль хамгаалах сан”-гаас аймгийн Засаг даргын Тамгын газар, Байгаль, орчин, аялал жуулчлалын газар, Боловсрол, соёлын газартай хамтран цөлөрхөг хээрийн экосистемд өндөр ач холбогдол бүхий, дэлхийд ховордсон Монгол бөхөнг хайрлан хамгаалах, өсөж үржих таатай нөхцөлийг бүрдүүлэх, энэхүү үйл ажиллагаанд оролцох ард иргэдийн оролцоог сайжруулах зорилгоор бөхөн бүхий Шарга, Төгрөг, Халиун, Хөхморьт, Тонхил, Дарви, Баян-Уул сумдын ерөнхий боловсролын сургуулийн “Эко клуб”-ын сурагчдын дунд А.Дэлгэрмаагийн бүтээл “Совин” зохиолоор хүүхдийн шилдэг дүрийн уралдаан зарлаж дүгнэсэн билээ.