Говь-Алтай аймагт Төрийн албаны мэргэшлийн шалгалтыг
цахим хэлбэрээр анх удаа зохион байгууллаа
2013.09.13-ны өдөр аймгийн Төрийн албаны салбар зөвлөл сум, байгууллагуудаас ирүүлсэн төрийн албаны 76 сул орон тоонд нийт 367 иргэнийг бүртгэн сонгон шалгаруулалтыг зохион байгууллаа. Сонгон шалгаруулалтын эцэсийн дүнгээр 24 ажлын байранд өрсөлдсөн 35 иргэн тэнцэж, төрийн албаны нөөцөд бүртгэгдхээр боллоо. Төрийн албаны зөвлөлөөс томилогдсон Төрийн албаны зөвлөлийн орон тооны гишүүн Т.Хадхүү, Төрийн албаны зөвлөлийн ажлын албаны ахлах мэргэжилтэн М.Алтанбагана, Төрийн албаны зөвлөлийн ажлын албаны шинжээч Н.Энхцэцэг нарын бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг Говь-Алтай аймагт төрийн жинхэнэ албаны мэргэшлийн шалгалтыг анх удаа цахимаар авахад нь Салбар зөвлөлд арга зүйн тусламж үзүүллээ.