АЙМГИЙН БАГШ НАР БАГА ХУРЛАА ХИЙЖ,
ХИЧЭЭЛИЙН ШИНЭ ЖИЛИЙН ЗОРИЛТОО ТОДОРХОЙЛЛОО.
Аймгийн багш нарын бага хурлыг 2013 оны 08 сарын 26-ны өдөр “Хүүхэд бүрийн оролцоонд тулгуурласан боловсрол ба хөгжил” сэдвийн хүрээнд зохион байгуулж, нийт 110 хүн оролцлоо. Тус хурлаар аймгийн багшийн ёс зүйн зөвлөлийг шинэчлэн баталж, өнгөрсөн хичээлийн жилийн зорилтын биелэлтийг дүгнэж, шинэ хичээлийн жилийн зорилтын төслийг хэлэлцлээ. “Хүүхэд бүрийн авьяасыг хөгжүүлж, чадварлаг зөв монгол хүүхдийг төлөвшүүлье” уриатайгаар 4 бүлэг, 15 заалт бүхий 2013-2014 оны хичээлийн жилийн аймгийн зорилтыг баталлаа.