АЙМГИЙН ЗАЛУУЧУУД ЧУУЛЖ, ШИНЭ ТЭРГҮҮНЭЭ СОНГОЛОО.
Аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөр, 2013 оны аймгийн эдийн засаг нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэлд тусгагдсаны дагуу аймгийн Залуучуудын байгууллагын үйл ажиллагааг идэвхжүүлэх, орон нутгийн хөгжилд залуусын оролцоог нэмэгдүүлэх, бүтээлч, шинэ санал санаачилгыг дэмжих, хамтран ажиллах зорилгоор аймгийн залуучуудын чуулганыг 2013 оны 09 дүгээр сарын 11-ндаймгийн төв Алтай хотод зохион байгууллаа.