“Хүн бүрт тэгш боломж олддог”сумдын бүсчилсэн 
хөдөлмөрийн өдөрлөг зохион байгуулалаа.

      Монгол Улсын Засгийн газар “АЖИЛТАЙ ОРЛОГОТОЙ-МОНГОЛ ХҮН” үндэсний хөтөлбөр, Аймгийн Засаг даргын мөрийн хөтөлбөрт  тусгагдсан АЖИЛТАЙ ОРЛОГОТОЙ–АЛТАЙ дэд хөтөлбөрийн хүрээнд зохион байгуулагдсан “Хүн бүрт тэгш боломж олддог” 6 сарын аяны хүрээнд сумдын бүсчилсэн хөдөлмөрийн өдөрлөгийг Баян-Уул, Төгрөг, Цээл, Чандмань сумдад  зохион байгууллаа.
      Бүсчилсэн хөдөлмөрийн өдөрлөгийг сумдын ЗДТГазартай хамтран зохион байгуулсан бөгөөд   17 сум 2 тосгон оролцлоо. Өдөрлөгийн үеэр Е-биржийн нээлт, үзэсгэлэн худалдаа,” Жижиг дунд үйлдвэрийг сумдад  бүсчлэн хөгжүүлэх нь” сэдэвт нээлттэй хэлэлцүүлэгийг зохион байгуулж  давхардсан тоогоор 1200 иргэн хамрагдлаа.