АВСТРАЛИЙН ИРГЭНД АЛТАЙЧУУД ТАЛАРХАЖ БАЙНА.
Австралийн иргэн Barry Jiggins болон “Говийн сэргэлт сан” төрийн бус байгууллагаас Алтай, Шарга, Тайшир, Эрдэнэ, Цээл, Цогт, Баянтоорой, Бигэр сумдын болон Мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төв, Есөнбулаг сумын 1 дүгээр сургууль зэрэг 9 сумын 10 сургуульд 200 боодол буюу 1535 ширхэг хонины ноосон хөнжил хандивлалаа. Түүнчлэн Barry Jiggins Тайшир сумын төвийн ундны усны худгийн насос эвдрээд 2 сар гаруй болж байгаатай газар дээр нь танилцан, тус худгийг хэвийн ажиллахад шаардагдах 580 долларын хөрөнгийг хувиасаа шийдвэрлэлээ. Дээрх хүмүүнлэгийн арга хэмжээнд аймгийн удирдлагууд, Алтайн нутгийн хүүхэд багачууд, ард иргэд талархаж байна.