АЙМГИЙН ЗАЛУУЧУУД ЧУУЛАХ ГЭЖ БАЙНА.
Аймгийн нийт хүн амын 35,5 хувийг 16-35 хүртэлх насны залуучууд эзэлж байгаа бөгөөд үүнээс 16-24 насны залуучууд 17,3 хувийг, 25-35 насны залуучууд 18,2 хувийг тус тус эзэлж байна.
Аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөр, 2013 оны аймгийн эдийн засаг нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэлд тусгагдсаны дагуу аймгийн Залуучуудын байгууллагын үйл ажиллагааг идэвхжүүлэх, орон нутгийн хөгжилд залуусын оролцоог нэмэгдүүлэх, бүтээлч, шинэ санал санаачилгыг дэмжих, хамтран ажиллах зорилгоор аймгийн залуучуудын чуулганыг 2013 оны 09 дүгээр сарын 11-нд аймгийн төв Алтай хотод зохион байгуулахаар төлөвлөөд байна.
Чуулганы зорилго:
Аймгийн залуучуудын байгууллагын үйл ажиллагааг идэвхжүүлэх, дарга, тэргүүлэгчдийг шинээр сонгох, орон нутгийн хөгжилд залуусын оролцоог нэмэгдүүлэх, бүтээлч, шинэ, санал санаачилгыг дэмжих, уриалга гаргаж хамтран ажиллах