АЙМГИЙН БОЛОВСРОЛЫН УДИРДАХ АЖИЛТНУУДЫН
СУРГАЛТ БОЛЖ БАЙНА.
Боловсролын чанарын шинэчлэлийн бодлогыг орон нутагт хэрэгжүүлэх, шинээр мөрдөгдөх журамтай танилцуулах, түүнийг хэрэгжүүлэх арга зүй эзэмшүүлэх зорилготой боловсролын удирдах ажилтнуудын сургалт өнөөдөр аймгийн төвд эхэллээ.
Тус сургалтыг Багшийн мэргэжил дээшлүүлэх институт, Боловсролын газар хамтран зохион байгуулж байгаа бөгөөд ерөнхий боловсролын сургуулиудын захирал, сургалтын менежер, нийгмийн ажилтан, цэцэрлэгүүдийн эрхлэгч нар нийт 140 гаруй хүн хамрагдаж байна.