Аймгийн МСҮТ-д 1,7 тэрбумын хөрөнгө оруулалт хийгдлээ.
Аймгийн Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төв нь 1963 оноос хойш 50 дахь жилдээ 20-25 мэргэжлээр, жилд дунджаар 800-900 хүүхэд залууст мэргэжил эзэмшүүлэх сургалтын үйл ажиллагааг эрхэлж байна.
Дээрх хугацаанд тус сургуульд төсөл, хөтөлбөрийн шугамаар томоохон хөрөнгө оруулалт хийгдэж байгаагүй бөгөөд Монголын Мянганы сорилтын сангийн Мэргэжлийн боловсрол, сургалтын төслийн санхүүжилтээр 1 тэрбум 769 сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийгдэж, сантехник, гагнуур, хүнд машин механизмын операторчины 3 мэргэжлийн дадлагын өрөө, багшийн өрөө, агуулах бүхий дадлагын байрыг иж бүрэн шинэчилж, 6 мэргэжлийн сургалтын иж бүрэн тоног төхөөрөмж, багаж хэрэгслийн хамт нийлүүлж мэргэжилтэй ажилтан бэлтгэх сургалтын таатай орчин бүрдүүлэхэд бодитой хувь нэмэр орууллаа.