“ГАЗАР ТАРИАЛАН 2013” ҮЗҮҮЛЭХ СУРГАЛТЫН ТУХАЙ
“Газар тариалан-2013” аймгийн үзүүлэх сургалтыг аймгийн Засаг даргын тамгын газар, Хүнс, хөдөө аж ахуй жижиг дунд үйлдвэрийн газар, Халиун сумын Засаг даргын тамгын газар хамтран 2013 оны 08-р сарын 15-16-ны өдрүүдэд Халиун сумд зохион байгуулав.
Тус үзүүлэх сургалтанд 12 сумын газар тариалан хариуцсан мэргэжилтэнүүд, тариаланчид, ногоочдын төлөөлөл нийт 57 хүн оролцож туршлага солилцов.
Чацаргана, жимс жимсгэний өвчин хортон, түүнтэй тэмцэх онол, практикын сургалтыг Ургамал хамгааллын эрдэм шинжилгээний хүрээлэнгийн доктор Б. Мөнхцэцэг үзүүлэх сургалтанд оролцогсодод заалаа.