ТУЛГАР ТӨР БАЙГУУЛАГДСАНЫ 2222, ИХ МОНГОЛ УЛС БАЙГУУЛАГДСАНЫ 807,
АРДЫН ХУВЬСГАЛЫН 92 ЖИЛИЙН ОЙН АЙМГИЙН БАЯР НААДАМ
Их Монгол Улс байгуулагдсаны 807 жил, Ардын хувьсгалын 92 жилийн ойн аймгийн баяр наадамд улс, аймаг, сумын цолтой болон цолгүй залуу бөхчүүд нийт 256 бөх барилдлаа.
Өсвөрийн бөхийн барилдаанд 32 хүүхэд барилдсанаас Б.Төрболд /Шарга сум/ түрүүлж, Э.Цог /Есөнбулаг сум/ үзүүрлэж, Д.Төртогтох /Есөнбулаг сум/, н.Дорждэрэм /Дэлгэр сум/ нар шөвгийн дөрөвт шалгарч үлдлээ.
Хүчит 256 бөхийн барилдаанд тус аймгийн Чандмань сумын харьяат цэргийн харцага Балганы Хишигбаатар 8 даван түрүүлж “Аймгийн арслан”, Бугат сумын харьяат аймгийн харцага Цогбадрахын Бямба-Очир 7 даван үзүүрлэж “Аймгийн заан” цол хүртлээ.