АЙМГИЙН МУЗЕЙ ДУУ АВИАНЫ ТӨХӨӨРӨМЖТЭЙ БОЛЛОО.


      Соёл, Спорт, Аялал жуулчлалын яамнаас тус аймгийн музейн байгаль, ан амьтны танхимуудад дуу авианы тоног төхөөрөмж суурилуулах ажлыг 6,9 сая төгрөгөөр санхүүжүүлж, уг ажлыг “Урансофт” ХХК гэрээгээр хийж гүйцэтгэлээ. 
      Ийнхүү аймгийн музейд дуу авианы төхөөрөмж тавигдсанаар үзэгчдийн сонирхолд нийцсэн, байгаль, ан амьтны бодит орчныг мэдрэх таатай нөхцөл бүрдлээ.