Байгууллагын архивын програмын сургалт зохион байгууллаа.
Засгийн газрын 2006 оны 64 дүгээр тогтоолоор батлагдсан “Төрийн архив, албан хэрэг хөтлөлтийн үйл ажиллагаанд мэдээллийн технологи нэвтрүүлэх үндэсний хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд төрийн байгууллагуудад байгууллагын архивын тоо бүртгэлийн програм суурилуулах, дадлага хийлгэх, төрийн албан хэрэг хөтлөх, баримт бичгийн стандартын хэрэгжилтийг хангах талаар мэдлэг эзэмшүүлэх зорилгоор Аймгийн Засаг даргын Тамгын газрын Хууль зүйн хэлтсийн Архивын тасгаас “Байгууллагын архивын програмын сургалт, баримт бичгийн стандартын хэрэгжилтийг хангах нь” сэдэвт семинарыг 2013 оны 6 сарын 10-14-ны өдрүүдэд зохион байгуулж явууллаа.