“ОЮУНЫ ЭРЭЛД” ШАТРЫН АНХДУГААР НААДАМ
Алтай хот 2013.06.17
Өсвөр үе, хүүхэд багачуудыг оюунлиг, бүтээлч, алсын хараатай, зөв хүмүүжилтэй, авьяас чадвартай иргэн болгон төлөвшүүлэх, орон нутагт оюуны спортын төрөл шатрыг түгээн дэлгэрүүлэх Алтай нутгийн суут эрдэмтдийн залгамж халааг бэлтгэх, хүүхэд бүрийг тэгш хөгжүүлэх зорилгоор хөдөлгөөн өрнүүлэн 2014 онд Монгол улсад зохион байгуулагдах “Сурагчдын дэлхийн аварга”-ын тэмцээнд Алтайн хүүхдүүд багаараа оролцож амжилт гаргах зорилготой анхдугаар наадмыг 2013 оны 5 дугаар сарын 20-ноос 6 дугаар сарын 6-ны хооронд 2 үе шаттай зохион байгууллаа.