Монгол Улсын гадаад бодлогыг сурталчиллаа
Монгол Улсын Гадаад Хэргийн яамны хөрш орнуудын газрын зөвлөх Я.Ганбаатар, ГХЯ-ны бодлого төлөвлөлт, судалгааны газрын захирал Ц.Батбаяр нар Говь-Алтай аймагт 2 өдөр ажиллалаа.
Тэд Монгол улсын гадаад бодлогын талаар баримталж буй чиглэлийг танилцуулах, төр засгийн байгууллагуудад гадаад бодлого, үйл ажиллагааны талаар нэгдсэн зөвлөгөө өгөх, мэдээллээр хангах, тухайн орон нутагт гадаад харилцааны чиглэлээр хэрэгжүүлж байгаа төсөл, хөтөлбөрийн ажилтай танилцах зэрэг ажлыг хийлээ.
Мөн ГХЯам болон тус аймгийн Засаг дарга нарын хамтран ажиллах гэрээний хэрэгжилтийн биелэлттэй танилцлаа. Үүний зэрэгцээ төрийн байгууллагуудын ажиллагсад, сумдын ИТХ-ын болон Засаг дарга нарт сургалт зохион байгуулж, тэний сонирхсон асуултанд хариу өглөө.