Ажлын хувцасны чиглэлээр оёдлын анхан шатны
ур чадвар олгох сургалт зохион байгууллаа.
Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах нь төр засаг олон нийтийн байгууллагын нэн тэргүүний зорилт билээ. Аймгийн хэмжээнд 2870 хөгжлийн бэрхшээлтэй иргэн байдгийн 1157 буюу 39,37% нь Есөнбулаг суманд оршин суудаг ба хувиараа хөдөлмөр эрхэлдэг олон иргэд байдаг боловч тэдгээрийн өмнө олон асуудал тулгамдаж байдаг.
Иймд Хөдөлмөр эрхлэлтийн сургалт зохион байгуулах хөтөлбөрийн хүрээнд хөгжлийн бэрхшээлтэй 20 иргэнийг мэргэжилтэй болгох ажлын байраар хангах зорилгоор ажлын хувцасны чиглэлээр оёдлын анхан шатны ур чадвар олгох сургалтыг 2013 оны 06-р сарын 03-нд МХБИБҮХ-ны Говь-Алтай аймгийн зөвлөл болон “Эмэгтэйчүүдийн хөгжлийн тэмүүлэл” сургалтын төвтэй хамтран зохион байгууллаа. Сургалтанд хамрагдсан иргэдийг сургалтын дараагаар эзэмшсэн мэргэжлээр бүлэг, хоршоо болгон ажиллуулахаар төлөвлөөд байна.
Тус сургалтын үйл явцтай Хөдөлмөрийн хэлтсийн дарга Д.Батбилэг танилцаж сургалтанд хамрагдаж байгаа иргэдийн санал бодлыг хуваалцлаа.
Хөдөлмөрийн хэлтэс