“Гал голомт хөдөлгөөн”-ий Говь-Алтай аймгийн салбар хүрээ, Есөнбулаг сумын ЗДТГ-тай хамтран Есөнбулаг сумын “ЗАЛУУ ГЭР БҮЛИЙН ЗӨВЛӨГӨӨН” 2013 оны 5 сарын 14-нд амжилттай зохион байгууллаа. Зөвлөгөөнд Есөнбулаг сумын 33 залуу гэр бүлийн 66 залуус оролцлоо.
Зөвлөгөөний зорилго нь залуу гэр бүлүүдийн нөхөн үржихүйн эрүүл мэнд, гэр бүлд суурилсан хүчирхийлэлээс урьдчилан сэргийлэх, гэр бүлийн үнэ цэнэ, өрхийн төсөв, хүүхдийн хүмүүжлийн талаарх мэдлэгийг нь нэмэгдүүлэх, залуучуудын хөгжлийн асуудлаар тэдний үзэл бодлыг сонсох байв.