Аймгийн засаг даргын дэргэдэх агентлагуудын албан хаагчдад
баримт бичгийн стандартын бүрдлийг хангах, албан хэрэг хөтлөх, баримт
бичгийг хэрэг бүрдүүлэн архивлах талаар сургалт хийлээ.

      Аймгийн Засаг даргын Тамгын газрын Хууль зүйн хэлтсийн Архивын тасгаас Аймгийн Засаг даргын дэргэдэх агентлагуудын ажилтнуудад батлагдсан хуваарийн дагуу байгууллага дээр нь очиж, баримт бичгийн стандартын бүрдлийг хангах, албан хэрэг хөтлөх, хэрэг бүрдүүлэн архивлах талаар сургалт хийлээ.Сургалтанд 16 байгууллагын 213 албан хаагч хамрагдсан байна.