“Гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, үйлчилгээ
үзүүлэх чадавхийг бэхжүүлэх нь” сургалтыг НҮБ-ын ХАС-ын
дэмжлэгтэйгээр зохион байгууллаа.
Аймгийн нийт хүн амын 50,2%-ийг эмэгтэйчүүд эзэлдэг бөгөөд зарим эмэгтэйчүүд, хүүхэд, өндөр настнууд гэр бүлийн хүчирхийллийн хохирогч болж, айдас хүйдэсгүй тавтай сайхан амьдарч чадахгүй байна. Үүнийг аймгийн хуульч эмэгтэйчүүдийн зөвлөлийн хууль зүйн зөвлөгөө өгөх төвөөр үйлчлүүлсэн иргэдийн судалгаанаас харж болно.