Эвлэрүүлэн зуучлалын тухай хуулиар иргэдэд 
сургалт зохион байгуулав.

       Хууль зүйн үндсэний хүрээлэнгийн сургагч багш нар 05 сарын 20-ны өдөр Нутгийн удирдлагын ордны хурлын зааланд “Эвлэрүүлэн зуучлалын тухай” хуулиар иргэд олон нийтийн дунд хуулийн талаар мэдээлэл хийж, сургалт зохион байгууллаа.
       Сургалтанд оролцсон 110 гаруй иргэдэд Эвлэрүүлэн зуучлах ажиллагааны талаар болон талууд маргаанаа эвлэрүүлэн зуучлуулснаар шүүхийн ачааллыг багасгаж, төрийн ачааг хөнгөвчлөх, иргэдийн зөрчигдсөн эрхийг сэргээх, учирсан хохирлыг хялбар арга замаар барагдуулах зэрэг олон талын  ач холбогдолтой  болох талаар мэдээллийг өглөө.