Аймгийн Засаг даргын Тамгын газрын Цэргийн штаб
“Монгол цэрэг-дэлхийн цэрэг” сэдэвт сурталчилгааны
ажлыг зохион байгууллаа.
Зэвсэгт хүчний жанжин штабын даргын 2013 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 2/1199 тоот албан даалгаварын дагуу Говь-Алтай аймгийн цэргийн штаб нь “Монгол цэрэг-дэлхийн цэрэг” сэдэвт сурталчилгааны ажлыг Ерөнхий боловсролын сургуулиудын 10-11 дүгээр ангийн сурагчдын дунд зохион байгууллаа. Сургалтын үеэр сурагчдад энхийг сахиулах ажиллагааны талаар ойлголт өгч тухайн үйл ажиллагаа явагдаж байгаа орны байгаль, аж амьдрал, үүрэг гүйцэтгэсэн Зэвсэгт хүчний албан хаагчид, дарга, удирдлагуудын яриа зэргийг багтаасан баримтат киног үзүүлж, сурагчдын сонирхсон асуултанд хариуллаа.