АВЬЯАСЛАГ ХҮҮХДҮҮДЭЭ ДЭМЖЛЭЭ.
Аймгийн Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн хэлтсийн дэргэдэх “Янзаган хүрээ” бүжгийн хамтлаг “Гэгээн алсын одод-2013” хүүхдийн урлагийн их наадмын шилдэг 20-д шалгаран Гала тоглолтод оролцох эрх авсан билээ. Тэднийг наадамдаа амжилттай оролцоход нь зориулж аймгийн Засаг даргын захирамжаар 500000 төгрөгийн дэмжлэг үзүүллээ. Мөн тус хамтлагийн гишүүн Б.Отгончимэг гоцлол бүжгээр шалгаран сүүлийн шатны шалгаруулалтад оролцох ажээ.
Түүнчлэн “Замын хөдөлгөөний цагаан толгой” тэмцээний улсын шалгаруулалтад оролцох болсон “Хантайшир-Эрдэм” цогцолбор сургуулийн цэцэрлэгийн “Зохицуулагч” багт 500000 төгрөгийн дэмжлэг үзүүлж, авьяаслаг хүүхэд багачуудаа дэмжлээ.