“Макс цом-2013” жү-до бөхийн өсвөр үеийн
аварга шалгаруулах тэмцээн
“Макс цом-2013” Жү-до бөхийн өсвөр үеийн аварга шалгаруулах тэмцээн 2013 оны 05 дугаар сарын 09-10-ны өдрүүдэд аймгийн төв Есөнбулаг суманд зохион байгуулагдлаа.
Тус тэмцээнд Улаанбаатар хотын Сонгинхайрхан дүүрэг, Төрөлжсөн сургалттай биеийн тамирын дунд сургууль, Тэмүүжин клуб, Женко клуб, Ховд, Баянхонгор, Өвөрхангай, Эрдэнэтийн Хангарьд клуб, Дархан аймгийн Биеийн тамир спортын газар, ОБЕГ-ын Аврагч спорт хороо, Боржин төв дэвжээ, Баянхонгор аймгийн Шинэ жинст, Гурван булаг, Буу цагаан сум Говь Алтай аймгийн Жаргалан, Тонхил, Баян-Уул, Чандмана сумын нийт 18 багийн 260 гаруй тамирчин хүүхдүүд, эрэгтэй 13, эмэгтэй 9 нийт 22 жинд 88 багц медалийн төлөө хурд хүч, авъяас чадвараа сорин барилдаж дүнгээ гаргалаа.