ҮНДЭСНИЙ БИЧИГ ҮСГИЙН БАЯРЫГ 10 ДАХЬ
ЖИЛДЭЭ ТЭМДЭГЛЭЖ БАЙНА.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2003 оны 105 дугаар зарлигийн дагуу “Үндэсний бичиг үсгийн баяр”-ыг 10 дахь жилдээ зохион байгуулж байна.
Тус арга хэмжээнийхээ хүрээнд “Монгол бичиг бидний бичиг” сэдэвт сайхан бичгийн уралдааныг зохион байгуулж 80 гаруй хүн бүтээлээ ирүүлснээс 1-р байрт 1-р сургуулийн бага ангийн багш А.Ууганцэцэг, 2-р байрт Малын индексжүүлсэн даатгалын төслийн ажилтан Э.Энх-Алдар, 3-р байрт 2-р сургуулийн англи хэлний багш Б.Оюунчимэг, тусгай байрт 3-р сургуулийн сургалтын менежер И.Хургаа нар шалгарлаа.