СУРГУУЛИУДАД “АВЬЯАС”, “НОМ” ХӨТӨЛБӨР 
АМЖИЛТТАЙ ХЭРЭГЖИЖ БАЙНА.

      Монгол Улсын Засгийн газрын 2012-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу Боловсрол, шинжлэх ухааны яам, Соёл спорт аялал жуулчлалын яамнаас хэрэгжүүлж буй “Авьяас”, “Ном” хөтөлбөрүүд Говь-Алтай аймагт амжилттай хэрэгжиж байна. 
      Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгүүд дээрх хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх төлөвлөгөө гарган, сонгон, секц, дугуйлан, клубуудын үйл ажиллагаагаар хүүхэд, багачуудын авьяас билиг, ур чадварыг хөгжүүлж байна.