АЙМГИЙН ГАЗАР ТАРИАЛАН ЭРХЛЭГЧДИЙН ЗӨВЛӨГӨӨН БОЛЛОО.
Аймгийн газар тариалан эрхлэгчдийн зөвлөгөөн 04 дүгээр сарын 26-нд зохион байгуулагдлаа. Зөвлөгөөнд сумдын Мал эмнэлэг, үржлийн тасгийн мэргэжилтнүүд болон газар тариалан эрхлэгчид оролцлоо. Газар тариалан эрхлэгчдийн зөвлөгөөнөөс зөвлөмж гарсан байна.
Зөвлөгөөний үеэр төмс, хүнсний ногооны үзэсгэлэн худалдаа, хөрсний үржил шим, хөрс боловсруулалт, газар тариаланд нэвтрүүлж байгаа шинэ технологи, нийгмийн даатгалын тухай хууль, ажилласан жил тэтгэвэрийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай, чацаргана тариалах технологи, чацарганы өвчин, хортонтой тэмцэх, орон нутгийн онцлогт тохирсон хүлэмжийн аж ахуйг байгуулж ашиглах нь сэдвүүдээр богино хугацааны сургалтууд зохион байгуулагдлаа.