АЙМГИЙН ХӨДӨӨ АЖ АХУЙН МЭРГЭЖИЛТНҮҮДИЙН
ЗӨВЛӨГӨӨН, СЕМИНАР ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
Аймгийн хөдөө аж ахуйн мэргэжилтнүүдийн зөвлөгөөн, семинар 04 дүгээр сарын 25-нд зохион байгуулагдлаа. Зөвлөгөөнд сумдын мал эмнэлэг, үржлийн тасгийн мэргэжилтнүүд, хувийн мал эмнэлэг, үржлийн үйлчилгээний нэгжийн захирлууд оролцлоо. Зөвлөгөөнөөр аймгийн үйлдвэр, хөдөө аж ахуйн салбарын 2013 оны тэргүүлэх зорилтыг хэлэлцэн баталлаа.