“ХҮҮХЭД ГЭР БҮЛИЙГ ОСОЛ ГЭМТЭЛ, БОЛЗОШГҮЙ ЭРСДЭЛ,
ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛЭЭС СЭРГИЙЛЭХ НЬ” СЭДЭВТ ЗӨВЛӨГӨӨН
2013.04.16 Алтай хот
Хүүхэд, гэр бүлийг осол гэмтэл, аюул гамшиг, болзошгүй эрсдэл, хөгжлийн бэршээлээс урьдчилан сэргийлэхэд төр, төрийн бус байгууллагуудын хамтын ажиллагаа, үүрэг оролцоо, ажлын уялдаа холбоог нягтруулах, хүүхэд гэр бүлд хүргэх мэдээлэл сурталчилгаа урьдчилан сэргийлэлтийн ажлыг сайжруулах, “Алтайн ирээдүй” аймгийн хүүхдийн хөтөлбөрт тусгах санал санаачлагыг авах зорилгоор Эрүүл мэндийн газар, Цагдаагийн хэлтэс, Норвегийн тусламжийн байгууллага, “Аюушхүү” сантай хамтран 2013 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр Алтай чуулгад амжилттай зохион байгууллаа.