Хүүхдийн 4-р чуулганыг зохион байгууллаа

 

       Хүүхэд өсвөр үеийнхэн тулгамдаж буй асуудлаа тодорхойлон өөрсдийн үзэл бодлоо шийдвэр гаргагчдад хүргэх, асуудлаа шийдвэрлүүлэх, “Алтайн ирээдүй” аймгийн хүүхдийн хөтөлбөр боловсруулахад санал бодлоо хүүхдүүд тусгах зорилгоор аймгийн хүүхдийн 4-р чуулганыг Хүүхэд гэр бүлийн хөгжлийн хэлтэс, Аймгийн Хүүхдийн нэгдсэн зөвлөлтэй хамтран 2013 оны 04-р сарын 22, 23-ний өдөр Алтай чуулгад зохион байгууллаа. Чуулганыг  Дэлхийн зөн ОНХХ мөн хамтран зохион байгуулсан.