Аймгийн Засаг дарга хүүхдийн төлөө “ЗА” гэж хэллээ.
Аймгийн Хүүхдийн 4-р чуулган 2013 оны 04-р сарын 22-23ны өдрүүдэд Алтай хотод зохион байгуулагдаж байна. Тус арга хэмжээний хүрээнд чуулганд оролцогч хүүхдүүд аймгийн Төр захиргааны байгууллагын үйл ажиллагаатай танилцлаа.
Аймгийн Засаг дарга чуулганд оролцогч хүүхдүүдийн төлөөллийг албан өрөөндөө хүлээн авч уулзан тэдний хүсэл мөрөөдөл, санал бодлыг сонсож хүүхдийг хөгжүүлэх чиглэлээр хэрэгжүүлж буй арга хэмжээ, цаашид хийх ажлуудаасаа танилцуулж халуун яриа өрнүүллээ.
--- o0o ---