ТӨСЛИЙН УРАЛДААН
Хөгжлийн бэрхшээлтэй иргэний хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөрийн хүрээнд зохион байгуулж байгаа төслийн уралдааныг 2013 оны 04 дүгээр сарын 08-аас 04 дүгээр сарын 17-ний хооронд Хөдөлмөрийн хэлтэст хүлээн авна.
Жич: Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн зээл, санхүүгийн дэмжлэгт урьд өмнө нь хамрагдаж байгаагүй хөдөлмөр эрхлэх боломжтой, ажил эрхлээгүй дараах иргэд хамрагдна.
1. Хөдөлмөр эрхлэх хүсэлтэй хөгжлийн бэрхшээлтэй иргэн
2. Хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг тогтвортой ажлын байраар хангасан ажил олгогч байгууллага
3. Хувиараа болон нөхөрлөл хоршооны хэлбэрээр аж ахуй эрхлэх хүсэлтэй хөгжлийн бэрхшээлтэй иргэд хамрагдна.