УЛСЫН ТӨРӨЛЖСӨН ОЛИМПИАДЫН 2-ЫН ДАВАА ЭХЭЛЛЭЭ.
Өнөөдрөөс эхлэн улсын төрөлжсөн олимпиадын 2-ын даваа Есөнбулаг сумын 3 дугаар сургууль дээр эхэллээ. Олимпиад 76 төрлөөр явагдах бөгөөд нийтдээ 18 сумын 28 сургуулийн 700 гаруй сурагч, багш оролцож байна. Олимпиадын аваргууд 04 дүгээр сарын 11-нд тодорч шагналаа гардан авах юм.