“ХАЛДВАРТ БУС ӨВЧНӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ АЯН” 

ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.

      Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдээс хүсэлт гаргаж “Халдварт бус өвчнөөс урьдчилан сэргийлэх, витаминжуулалт”-ын аяны хүрээнд ЭМШУИС-ын дэд захирал н.Амарсайхан ахлагчтай багш, эмч нарын баг 2013 оны 03 дугаар сарын 29-30-ны өдрүүдэд аймгийн төв Есөнбулаг суманд ажиллалаа. 03 дугаар сарын 30-ны өдөр Есөнбулаг сумын ард иргэд, боловсролын байгууллагын багш, ажилчид, ЕБС-ийн ахлах ангийн сурагчид нийт 1000 хүнд гэнэтийн осол, артерийн даралт, стресс, чихрийн шижин өвчнөөс урьдчилан сэргийлэх талаар лекц уншин, витамин, гарын авлага материал тараалаа.

--- o0o ---