Хөдөлмөрийн хэлтсийн мэдээлэл

2013.04.02                                                                                      Алтай хот

      Монгол Улсын Засгийн газраас “Оюу Толгой” ХХК-ны хөрөнгө оруулалтаар “Үндэсний мэргэжилтэй ажилтан бэлтгэх хөтөлбөр”-ийн 2 дахь ээлжийн сургалтын хүрээнд  аж ахуйн нэгж байгууллагын захиалгаар 2013.03.29-нд сонгон шалгаруулалт зохион байгуулж тогооч, барилгын мужааны сул чөлөөтэй байгаа орон тоонд нийт 44 хүнийг хамруулан 2013.04.01-нд хичээлийг МСҮТөвд эхлүүллээ.
      Мөн 2013 оны 04-р сарын 02-нд аймгийн Хөрөнгийн үнэлгээний төвтэй хамтран тогоочийн мэргэжил олгох түр сургалтыг эхлүүллээ. Тус сургалтад Алтай, Баян-Уул, Цээл, Эрдэнэ, Төгрөг, Хөхморьт, Чандмань, Дарви, Есөнбулаг сумдын 15 аж ахуйн нэгж, байгууллагын захиалгын дагуу нийт 20 хүнийг хамрууллаа.