Ажилласан жил, Нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай
Нийгмийн шилжилтийн явцад бий болсон эдийн засгийн шинэ харилцаанд шилжих үед буюу 1990 оноос 1995 он хүртэлх хугацаанд тухайн үеийн улсын үйлдвэр, аж ахуйн нэгж, байгууллагууд хувьчилагдах, үйл ажиллагаа нь зогсох, татан буугдах, дампуурах, салах, нэгдэх үйл явц өрнөснөөр энэ үед иргэдийн нэлээд хэсэг нь өөрөөс үл хамаарах шалтгаанаар ажлын байргүйгээс ажил хөдөлмөр эрхлээгүй буюу эрхлэх боломжгүй болсноос тэдгээрийн улсад ажилласан хугацаа нь тасарч, орлогын эх үүсвэргүйгээс амьдралын баталгаа алдагдсан нөхцөл байдлыг харгалзан Улсын Их Хурлаас 2012 оны 9 дүгээр сарын 4-ны өдөр “Ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай хууль”-ийг баталсан.
Хуулийн хэрэгжилтийг хангуулах зорилгоор Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайдын 2012 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн А/57 дүгээр тушаалаар “Ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэл нөхөн тооцуулах иргэний нийгмийн даатгалын шимтгэл нөхөн төлөх журам”, “Баталгаажилтын хуудас”, “Бүртгэлийн маягт”-ыг тус тус баталжээ.