“Үндэсний мэргэжилтэй ажилтан бэлтгэх хөтөлбөр”,
“Мэргэжил олгох сургалт”-ын талаар
2013.03.27 Алтай хот
Монгол Улсын Засгийн газраас “Оюу Толгой” ХХК-ны хөрөнгө оруулалтаар “Үндэсний мэргэжилтэй ажилтан бэлтгэх хөтөлбөр”-ийн 2 дахь ээлжийн сургалтын хүрээнд аж ахуйн нэгж, байгууллагаас сул чөлөөтэй ажлын байрны захиалгыг 2013 оны 03-р сарын 15-26-ны хооронд авч нэгтгэлээ. Нэгтгэлийн дүнгээр нийт 41 аж ахуйн нэгж, байгууллагаас 26 мэргэжлээр 224 ажлын байрны захиалга ирүүлж захиалгын дагуу одоогийн байдлаар нийт 393 иргэнийг бүртгээд байна.