“Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн орчин нөхцлийг сайжруулах”
сарын аян
Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн асуудал сүүлийн жилүүдэд чухлаар тавигдаж байгаатай холбогдуулан жил бүрийн 04 дүгээр сарыг Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн орчин нөхцлийг сайжруулах 1 сарын аян болгон улсын хэмжээнд уламжлал болгон зохион байгуулж байгаатай холбогдуулан Говь-Алтай аймгийн хөдөлмөрийн хэлтэс, аймгийн хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн салбар хороотой хамтран 04 сарын 1-нээс эхлэн орон нутгийн хэмжээнд “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн орчин нөхцлийг сайжруулах” сарын аяныг зохион байгуулахаар удирдамж төлөвлөгөө гарган ажиллаж байна.