МОНГОЛ УЛСЫН ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ 92 ЖИЛ, МОНГОЛ ЦЭРГИЙН БАЯРИЙН 
ӨДРИЙГ ТЭМДЭГЛЭН ЗОХИОН БАЙГУУЛСАН АРГА ХЭМЖЭЭ

      Говь-Алтай аймгийн Засаг даргын Тамгын газрын Цэргийн штабаас Зэвсэгт хүчний 92 жилийн ойн тэмдэглэн өнгөрүүлэх ажлын төлөвлөгөөг аймгийн Засаг даргаар батлуулан, төлөвлөгөөний дагуу бэлтгэл ажлыг ханган тэмцээн уралдааны удирдамжийг холбогдох агентлаг, хэлтсүүдэд хүргүүлж арга хэмжээг зохион байгууллаа.


2013.02 сарын 15-25-нд:
      Ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн сурагчдын дунд “ Хүний нэр төр “ эссэ бичлэгийн уралдаан зарлаж тэргүүн байр 3-р сургуулийн 10б ангийн сурагч М.Бямбанямба, дэд байранд 3-р сургуулийн 10б ангийн сурагч Б.Нандинзаяа, гуравт 3-р сургуулийн 10в ангийн сурагч Ч.Нацагням нарийн эссэ шалгарлаа.