Говь-Алтай аймгийн аялал жуулчлалын
9 гайхамшиг тодруулах санал асуулга
Байгаль эхийн өвөрмөц бүрдэл, түүх соёлын үнэт ховор дурсгалууд, ихэс дээдсийн улбаа нүүдэлчин ахуй соёл, ёс заншил нь бидний үнэт өв бөгөөд Цаст богд Сутай хайрхан уул, Хасагт хайрхан, Бурхан буудай, Ээж хайрхан уул, үзэсгэлэнт Эрээн нуур, дэлхийд ганцхан бөхөнгийн байршил нутаг Шаргын говь, мазаалай, хавтгай, тахийн өлгий нутаг Говийн их дархан цаазат газар, байгалийн бүс бүслүүрүүдийг нэгэн зэрэг цогцлоосон Монгол Алтайн их уулс Хантайшир, Хар азаргын нуруу зэрэг байгаль, түүх соёл, өв уламжлалын давтагдашгүй онцлогтой газар нутгууд манай аймагт олон бий.
Говь-Алтай аймаг нь эртний хүмүүсийн оршин сууж байсан буур бууц, багаж зэвсэг төдийгүй Монголын чулуун зэвсгийн үйлдвэрлэлийн үеийн болон дундад шинэ үеийн түүхийг багтаасан ховор нандин дурсгал бүхий түүх соёлын өлгий нутаг юм.
Говь-Алтай аймгийн байгалийн өвөрмөц тогтоц бүхий үзэсгэлэнт газрууд, түүх, соёлын өв, хөшөө дурсгалуудыг хойч үеийхний бахархал болгох, аялал жуулчлалын брэнд бүтээгдэхүүнийг бий болгон сурталчилах зорилгоор “Аялал жуулчлалын есөн гайхамшиг”-ийг ард иргэдийн саналаар тодруулан ИТХ-ын Тэргүүлэгчдийн хурлаар батлуулах гэж байна.
Ингээд Алтай нутгийнхаа байгалийн үзэсгэлэнт газрууд, өнө эртний сонирхол татсан түүх соёлын гайхамшигт дурсгал, хүний гараар бүтээгдсэн бүтээлүүдийг Говь-Алтай аймгийн 9 гайхамшигаар тодруулахаар танилцуулж байна.