СОЁЛЫН УДИРДАХ АЖИЛТНЫ ЗӨВЛӨГӨӨН, НОМЫН САНЧДЫН СУРГАЛТ БОЛЛОО.

      Аймгийн Боловсрол, соёлын газраас Соёл, спорт, аялал жуулчлалын яам, СУИС-ийн Соёлын боловсролын сургуультай хамтран 3 дугаар сарын 22-23-ны өдрүүдэд сумдын соёлын төвийн эрхлэгч, номын санчдад уншигч бүртгэх, ном олгох, лавлагаа гаргах болон соёлын үйлчилгээний тайлан мэдээ гаргах “openbiblio” номын сангийншинэчилсэн программын сургалтыг явууллаа. Сургалтыг СУИС-ийн соёлын сургуулийн багш Т.Хайдав, ШУТИС-ийн багш Г.Баатарсүрэн нар удирдан зохион байгууллаа.