Алтайчууд “Эх дэлхийн цаг”-т нэгдлээ
Дэлхийн дулаарал, уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг дэлхий нийтээрээ зохион байгуулдаг “Эх дэлхийн цаг” арга хэмжээг манай улс дөрөв дэх жилдээ, Алтай хот 2 дахь жилдээ тэмдэглэн өнгөрүүллээ.
“Эх дэлхийн цаг”-ийг жил бүрийн гуравдугаар сарын сүүлчийн бямба гаригт зохион байгуулдаг уламжлалтай. Тиймээс энэ жилийн хувьд энэ сарын 23-нд тохиосон юм.
Нэг цагийн турш бүгд гэрлээ унтрааж, уур амьсгалын өөрчлөлт, дэлхийн дулаарлын эсрэг нэгдэж буйгаа илэрхийлдэг уламжлалтай.