Д.Цэрэндаш агсны нэрэмжит Үндэсний бөхийн барилдаан боллоо

      Монгол Улсын Өсөх Идэр начин Д.Цэрэндаш агсны нэрэмжит сумын аварга шалгаруулах Үндэсний бөхийн барилдааныг ХААН Банк ивээн тэтгэж, Халиун сумын ЗДТГ болон ИТХ, сумын бөхийн холбоотой хамтран 11 дахь жилдээ зохион байгууллаа.
      Хүчит 32 бөх барилдсанаас Халиун сумын заан Г.Дунай түрүүлж, Халиун сумын заан Д.Гантөмөр үзүүрлэлээ.

      Энэхүү барилдаанаас аймгийн арслан Б.Отгонбаатар, аймгийн начин О.Галбаатар, М.Эрдэнэ-Очир, М.Чулуунбат болон сумын олон алдар цолтой хүчит бөхчүүд төрөн гарсан юм.

      Мөн энэ өдөр 2 насны хурдан морьд уралдаж их насны морьдын уралдаанд МУАҮГавьяат ажилтан Т.Гантөмөрийн“Жигүүр хул” түрүүлж, аман хүзүүнд С.Төрбатын хонгор морь, 3-т Б.Жаргалсайханы ногоон морь, 4-т Б.Отгонбаярын хүрэн морь, 5-т З.Эрхэмбаярын хар морь тус тус хурдаллаа. Шүдлэн насны морьдын уралдаанд Ч.Мөнгөнчавхдасын хүрэн морь түрүүлж, аман хүзүүнд Д.Болор-Эрдэнийн халтар морь, 3-т С.Баярсайханы сартай хээр морь, 4-т О.Баттулгын хонгор морь, 5-т Л.Амартүвшингийн саарал морь тус тус хурдалж торгон жолоогоо өргөлөө.