"Алтайн хүдэр" ХХК-тай хамтран ажиллах нийгмийн хариуцлагын 
гэрээ байгууллаа

 

          
      Уул уурхайн чиглэлээр ашиглалт болон хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигтэй аж ахуйн нэгж байгууллагатай нийгмийн хариуцлагын гэрээ байгуулах ажлын хүрээнд анхлан 2013 оны 3 сарын 20-ны өдөр "Алтайн хүдэр" ХХК-тай гэрээ байгууллаа.

     Энэхүү гэрээнд Хөдөлмөр эрхлэлтийг дэмжиж ажиллах, хатуу хучилттай зам барьж байгуулах, орон нутгийн иргэд, аж ахуйн нэгж байгууллагуудын жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих сан бий болгох, ойр орших хил залгаа сумдыг төвлөрсөн дулаан хэрэглээг хангах зэрэг заалтуудийг багтаан орууллаа.