4 яамнаас томилогдсон ажлын хэсэг сумдад ажиллаж байна.
Монгол улсын УИХ- ын 2012 оны 60 дугаар тогтоолын 4-д "дөрвөн жилийн хугацаанд хэрэгжих Улсын хөрөнгө оруулалтын хөтөлбөрийн төслийг боловсруулж, 2013 оны 1 дүгээр улиралд багтаан УИХ-д өргөн мэдүүлэх", МУ-ын ЗГ- ын 2013 оны 2 дугаар сарын 2-ны өдрийн хуралдааны 7 дугаар тэмдэглэлд "Улсын хөрөнгө оруулалтын хөтөлбөрт тусгуулахаар ирүүлсэн саналыг газар дээр нь очиж нягтлан эрэмбэлэх, барилга байгууламж, объектын талаархи бодит мэдээллийн нэгдсэн сан бүрдүүлэх үүрэг бүхий хамтарсан ажлын хэсэг байгуулан ажиллуулж, дүнг энэ оны I улиралд багтаан танилцуулах арга хэмжээ авахыг Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр, Барилга, хот байгуулалтын сайд Ц.Баярсайхан, Хөдөлмөрийн сайд Я.Санжмятав, Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайд Х.Баттулга нарт даалгав" гэж заасныг хэрэгжүүлэх зорилгоор