Мэргэжлийн хяналтын газрын бодлого зорилт үйл ажиллагааны
талаар нээлттэй хэлэлцүүлэг зохион байгууллаа
Аймгийн Мэргэжлийн хяналтын газраас 2013 оны 03 дугаар сарын 15-ны өдөр Нутгийн удирдлагын ордны ”Иргэний нээлттэй танхим”-д Мэргэжлийн хяналтын газрын бодлого зорилт үйл ажиллагааны талаар нээлттэй хэлэлцүүлэгийг аж ахуй нэгж байгууллагын холбогдох албан тушаалтанууд болон иргэд хөдөлмөрчид нийт 120 хүмүүсийг оролцуулан зохион явуулав. Нээлттэй хэлэцүүлэгийн үеэр гарсан санал шүүмжлэлийн талаар хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөг батлуулан ажиллаж байна.