Ш.Цоодол Монголын Сэтгүүлчдийн Нэгдсэн Эвлэлийн нэрэмжит шагнал хүртлээ.


      Монголын үндэсний сэтгүүл зүй үүсч хөгжсөний 100 жилийн ойн баярын үеэр “Алтай” радиогийн сурвалжлагч, ТВ-9 телевизийн орон нутаг дахь сурвалжлагч Шунхайн Цоодол Монголын Сэтгүүлчдийн Нэгдсэн Эвлэлийн нэрэмжит “Сэтгүүлчийн уран бүтээлийн шагнал” хүртлээ. 

      Тэрээр энэхүү шагналыг манай аймгаас хүртсэн анхны сэтгүүлч бөгөөд “Зудын сургамж”, “Нутаг шүтээн” зэрэг баримтат киноны бүтээлээрээ авчээ.