Цахим хэрэглэгдэхүүний сургалт зохион байгуулагдлаа.

 

      Боловсролын салбарт Мэдээлэл, харилцаа, холбооны технологийн бодлого, стратегийг хэрэгжүүлэх үйл ажиллагааны хүрээнд БШУЯ-ны санаачилга, “Боловсролын салбарын шинэчлэл төсөл”-ийн санхүүжилтээр “Сургалтын цахим хэрэглэгдэхүүн хөгжүүлэхэд ADOBE-ийг ашиглах нь” сэдэвт мэдээлэл харилцаа холбооны технологийн  ахисан түвшний мэдлэг олгох сургалтыг 2013 оны 3-р сарын 8-15-ны өдрүүдэд аймгийн Боловсрол соёлын газрын “Багшийн хөгжлийг дэмжих мэдээлэл холбооны технологийн багш хөгжлийн төв”-д зохион байгууллаа.