ДАВЖ ЗААЛДАХ ШАТНЫ ШҮҮХИЙГ ТОЙРГИЙН 
ЖУРМААР БАЙГУУЛАХ БОЛЛОО.

            Монгол улсын Шүүхийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.2 дахь хэсэгт Улсын Дээд Шүүхээс бусад шүүхийг нутаг дэвсгэрийн хэмжээ, хүн амын нягтаршил, шийдвэрлэсэн хэрэг, маргааны тоог харгалзан Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн хэд хэдэн нэгжийг харьяалуулан эрүү, иргэн, захиргааны зэрэг шүүн таслах ажлын төрлөөр дагнан байгуулна гэсэн заалтын хэрэгжилтийг хангаж, УИХ-ын 2013.01.23-ны өдөр баталсан Шүүх байгуулах тухай хуулиар аймаг, нийслэлийн давж заалдах шатны шүүхийг иргэний, Эрүүгийн болон Захиргааны хэргийн шүүн таслах ажлын төрлөөр дагнан байгуулж, тэдгээрийн байршил, нутаг дэвсгэрийн харьяаллыг тогтоож өгөв.

            Иргэний болон Эрүүгийн хэргийн давж заалдах шатны 5 дугаар шүүх Завхан аймгийн Улиастай суманд байрлаж, Говь-Алтай, Завхан аймгийн Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн бүх нэгжийг хамрахаар боллоо.