Каритас-Монгол ТББ-ын хэрэгжүүлж буй
Говь-Алтай аймаг дахь Хүнсний аюулгүй байдлыг хангах
төслийн хэрэгжилт
"Каритас-Монгол" ТББ-ын хэрэгжүүлж буй “Хүнсний аюулгүй байдлыг хангах” төсөл нь Монголын Мянганы Хөгжлийн Хөтөлбөрийн зорилгод зохих хувь нэмэр оруулах, шинэлэг санааг нэвтрүүлэх, эмзэг бүлгийн иргэдэд өртөг хямд, хялбар хийцтэй хүлэмжийн аж ахуйг байгуулан өрхийн орлогыг нэмэгдүүлэх улмаар шинэ, чанартай, баталгаатай хүнсний ногооны хэрэглээг нэмэгдүүлэх зорилгоор хэрэгжиж байгаа бөгөөд төслийн хүрээнд Есөнбулаг сумд 2 га газрыг хашаалж хамгаалан, гүн өрмийн худаг гаргаж, нийт 900м2 талбай бүхий 21 ширхэг хүлэмж, Дэлгэр сумын Гуулин тосгонд 240 м2 талбай бүхий 6 хүлэмж барьж, нийт 88 өрх үр шим хүртэж байгаа бөгөөд үүнээс 24 нь өрх толгойлсон эмэгтэй байна.